Анхны хуралдааныг товлох гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-07-04 12:18:43

  Увс аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн Тэргүүлэгчдийн сүүлчийн хуралдаан өнөөдөр орон нутгийн 14 цагаас болох гэж байна.

   Уг хуралдаанаар аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг товлох өдрийг хэлэлцэх аж. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Анхдугаар хуралдааныг энэ сарын 14-нд хуралдуулах санал оруулах гэж байна. Гэхдээ тэргүүлэгчид хэлэлцээд энэ өдрийг өөрчилж болзошгүй юм. Учир нь энэ сарын 14-нд амралтын өдөр байна.

   Аймгийн МАН-ын дарга Д.Батсайхан Анхдугаар хуралдааныг яаралтай товлож хуралдуулах тухай албан бичгийг энэ сарын 1-нд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдэд хүргүүлжээ. Гэвч Ч.Чимэд даргын зүгээс аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн дүн мэдээ манайд эцэслэж ирээгүй байна, бид энэ сарын 4-нд тэргүүлэгчдийн хуралдааныг хийнэ, яарах хэрэггүй гэсэн хариу өгчээ.

  Увс аймаг Б.Батхүү

           

Связанные новости