Багануурын уурхай 344.7 мянган тонн нүүрсний бэлэн нөөцтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК-ийн уурхай одоогоор 344.7 мянган тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байна.
Аравдугаар сард
350-400 мянган тн нүүрс
нээхээр төлөвлөснийг тус компанийн цахим
хуудаснаа мэдээллээ.
“Багануур” ХК энэ оны есдүгээр сард 3795 вагон ачих төлөвлөгөөтэй, хоногт дунджаар 162 вагон ачиж байна. Ирэх сард ДЦС-аас ирүүлсэн захиалгыг нэгтгээд, хоногт 189 вагон нүүрс ачихаар төлөвлөн, УБТЗ-д захиалгаа өгчээ.
“Багануур” ХК-ийн нүүрсний нийт борлуулалтын 95 хувь
нь төмөр замаар дамждаг юм.