Хаягдал усыг дахин боловсруулах төслийн талаар танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-10-19 12:32:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буй Монголын Мянганы Сорилтын сан (МСС)-гаас усны талаар цуврал уулзалт зохион байгуулж байна. Олон нийтэд усны талаарх боловсрол олгож, хэрэглээний соёлыг түгээх зорилготой “Усны тухай ярилцья-2” ээлжит уулзалтыг маргааш хэвлэл, мэдээллийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүдийн дунд явуулахаар төлөвлөжээ.

Уулзалтаар Монголын Мянганы Сорилтын сан, Мянганы Сорилтын корпорац болон Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, Монгол Улсын Усны салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, саналаа хуваалцах аж.

Тодруулбал, уулзалтаар үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах хэрэгцээ шаардлага манай өнөөгийн нийгэмд тулгарч буйг хэлэлцэнэ. Энэ хүрээнд хаягдал усыг дахин боловсруулах төсөл, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх талаар ярилцах юм. 

Связанные новости