Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө
үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Малчид
иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх
нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
10
дугаар сарын 22-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол
үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 2-7 хэм, Их нууруудын
хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Багануур
орчмоор: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
Тэрэлж
орчмоор: Өдөртөө
үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундед 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2021
оны 10 дугаар сарын 23-27 хүртэлх цаг агаарын төлөв
23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай,
Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй
хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар
уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн
нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн,
өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад
нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.