Б.Мөнгөнтуул “GRAND SWISS” олон улсын тэмцээнд 13 дугаар байр эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Латви улсын Рига хотод зохион байгуулагдсан өндөр зэрэглэлийн “Grand Swiss FIDE - Chess.com” олон улсын тэмцээнд 2021 оны 10 дугаар сарын 27-наас 11 дүгээр сарын 8-нд болж шилдгүүдээ шалгаруулав.
Үндэсний шигшээ баг,
Алдар спорт хороо, Гэгээн Арвай шатрын клубийн тамирчин олон улсын Их мастер,
гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул энэ тэмцээнд 11 өрөг тоглож 6.5 оноотой 13 дугаар
байрт шалгарч, олон улсын чансаагаа 10.4-өөр нэмлээ хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ.