Улсын тооллогод 25 мянган ААН, байгууллага бүртгүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-15 17:17:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос зохион байгуулж буй ААН, байгууллагын улсын тооллогод өнөөдрийн байдлаар 25 мянган хуулийн этгээд бүртгүүлээд байна.


Тооллогоор цуглуулсан мэдээллийн баазыг чанд нууцалж, зөвхөн стастистикийн зорилгоор ашиглана гэдгийг ҮСХ-ноос мэдэгдэж байна. Тодруулбал, тухайн байгууллага, ААН-ийн болон холбогдох хувийн мэдээллийг, улсын тооллогод мэдүүлсэн ашиг орлого, үйл ажиллагааны дотоод мэдээллийн нууцыг төрийн болон хувийн аль ч байгууллагад өгөхгүй, энэ нь Монгол Улсын Статистикийн тухай хуулиар зохицуулан нууцлалыг хангадаг байна.

Тухайлбал, тооллоготой холбоотойгоор нууцлалыг хадгалж, хамгаалж буй учир ашиг орлого, татварын мэдээллийг төрийн болон хувийн ямар ч байгууллага нэхэхгүй, ашиглах эрхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Энэ удаагийн байгууллага, ААН-үүдийн тооллогод цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагааны талаар олон асуулга багтжээ. 

Связанные новости