Хөрөнгийн биржид 28 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-15 17:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 53 ХК-ийн 1,018,518 ширхэг хувьцааг 336.7 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 28 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Ган хийц" (GHC+14.99%), "Оллоо" (OLL+14.98%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR+14.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" (SUL-15.00%), "Тав" (TAV-14.62) болон "Азык" ХК (ALD-13.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 301 ширхэг үнэт цаасыг 1,090,000 төгрөг болон 29,000 ам.доллароор арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 44,416 ширхэг нэгж эрхийг 18.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.1 хувиар өсөж 40127.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,177,913,265,660.02 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Связанные новости