Хятадад дотоодод халдварласан таван тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-23 12:29:17

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын эх газарт даваа гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан таван тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь Ляонин мужид, нэг нь Юньнань мужид бүртгэгджээ.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн түвшний засаг захиргааны зургаан бүс нутагт халдварын 14 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын сэжигтэй юм уу халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.


Хятадын эх газарт даваа гаргийн байдлаар халдварын 98524 тохиолдол илэрснээс 92882 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 1006 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хүнд байна.


Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 18 тохиолдол илэрсний 16 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр даваа гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 494-т хүрснээс 359 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.

Связанные новости