“COVID-19”-ийн универсал вакцин бүтээх боломжтой эсрэг биет илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын эрдэмтэд “COVID-19”-ийн янз бүрийн хувилбарыг үр дүнтэй саармагжуулж чаддаг моноклональ эсрэг биет 35В5-ыг илрүүлжээ. Эрдэмтдийн хэлж буйгаар, уг эсрэг биет нь коронавирусний универсал вакцин гарган авах үндэс суурь болж чадна гэж “bioRxiv” эх сурвалж дээр гарсан нийтлэлд дурдсан байна.
35B5 эсрэг биет нь мутацид орох явцад өөрчлөгддөггүй вирусний өвөрмөц хэсэгт нөлөөлдөг болохыг эрдэмтэд криоэлектрон микроскоп ашиглан хийсэн туршилтаар тогтоожээ. Энэ онцлогийг нь ашиглан “SARS-CoV-2”-ийн янз бүрийн хувилбарын эсрэг универсал вакцин бүтээх боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Эрдэмтэд мөн энэхүү эсрэг биет нь саяхан илрүүлсэн B.1.1.529 "омикрон" хувилбарыг саармагжуулах чадвартай гэж үзэж байна.
Уг моноклональ эсрэг биетийг эрдэмтэд өмнө нь “COVID-19”-ийн хүнд хэлбэрээр өвчилж эдгэсэн хүний цуснаас илрүүлжээ.
Ташрамд дуулгахад, Хятадын “Sinovac” компани “COVID-19”-ийн шинэ хувилбар болох "омикрон"-ыг судлахаар ажиллаж байгаа бөгөөд "шаардлагатай бол" вакцин бүтээж эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.