"Хүннү менежмент", "22 дугаар бааз", "УБ-БҮК"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 39 ХК-ийн 819,039 ширхэг
хувьцааг 605,790,897 төгрөгийн
үнийн дүнгээр арилжив. Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурч, 8 компанийн хувьцаа ханш тогтвортой
байлаа. Үүнээс "Хүннү менежмент" (HBZ+14.99%), "Хорин
хоёрдугаар бааз" (AHH+14.06%) болон
"УБ-БҮК" ХК (BUK+7.83%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Монноос"
(MNS-10.81%), "Ариг гал" (EER-9.22%) болон "Эрдэнэт
авто зам" ХК (EAZ-7.47%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн нийт 101,787 ширхэг нэгж эрх 37,668,717 төгрөгөөр арилжжээ.
Компанийн
бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 2 үнэт цаасыг 200 мянган төгрөгөөр, долларын 60 үнэт
цаасыг 5880 ам.доллароор арилжсан байна. ТOП-20 индекс 0.03 хувиар
өсөж 39417.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,255,720,412,758 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.