“Pfizer” компанийн “COVID-19”-ийн эм 90 хувийн үр дүн үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Kyodo/.
АНУ-ын “Pfizer” компани “COVID-19”-ийн эсрэг вирусний эм нь хүндээр өвчлөх эрсдэл
өндөр өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, улмаар нас барах эрсдэлийг 90
орчим хувиар бууруулж байгааг тогтоосноо мягмар гарагт мэдэгджээ.
“Паксловид” нэртэй дотуур ууж хэрэглэдэг эмийг халдварын эхний шинж тэмдэг илэрсэн, халдвар авснаа мэдсэн даруйдаа уухыг зөвлөхөөр бүтээж байгаа бөгөөд ингэснээр өвчтөнүүдийг хүндээр өвчлөхөөс сэргийлэх боломжтой юм” гэж “Pfizer” мэдээлсэн байна. Тус компани нь АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудаас эмээ яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг хэдийнээ хүсээд байгаа юм.
Насанд хүрсэн
2200 гаруй хүнийг оролцуулсан эмнэлзүйн туршилтын сүүлийн дүн шинжилгээгээр эм,
плацебо уусан хүмүүсийг харьцуулахад эм уулгасан хүмүүсийн эмнэлэгт хэвтэн
эмчлүүлэх, нас барах эрсдэл 89 хувиар буурсан байна. Ингэхдээ өвчтөнүүдэд
халдварын шинж тэмдэг илэрснээс гурван хоногийн дотор эм уулгажээ.
Тодруулбал,
“паксловид” уусан 697 өвчтөний тав нь дөрвөн долоо хоног эмнэлэгт хэвтэн
эмчлүүлсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин плацебо уулгасан
682 өвчтөний 44 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, есөн хүн нас баржээ. Эдгээр нь
эхний дүн шинжилгээний үр дүнтэй нийцсэн гэдгийг “Pfizer” мэдээлсэн байна.
“Омикрон” гэх мэт
коронавирусний шинэ хувилбарууд “COVID-19”-ийн хүртээмжтэй эмчилгээний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг улам
тодотгон харуулж байгааг “Pfizer”-ын тэргүүн Альберт Бурла мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ цохон
тэмдэглээд, “паксловид” нь цар тахлыг даван туулахад чухал хэрэгсэл болох
боломжтойг онцолжээ. Уг эмийг вирусийг үржихээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээсэн
байна.