Сагсай суманд -34 хэм хүрч хүйтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-12-16 14:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд өнгөрсөн 11 дүгээр сард агаарын үнэмлэхүй бага температур -34 хэм хүрч хүйтэрчээ.


Харин агаарын үнэмлэхүй их температур Өмнөговь аймгийн Манлай суманд +18 хэм байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Мөн сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр хэмжээ Увс аймгийн Малчин суманд 15.2 мм-т хүрчээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр, салхины үнэмлэхүй их хурд Ховд аймгийн Зэрэг суманд 33 м/с-д хүрсэн аж. 

Связанные новости