Газын зурваст “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ГАЗА. /Anadolu/.
Газын зурваст коронавирусний “омикрон”
хувилбарын анхны тохиолдол илэрсэн талаар Палестины эрүүл мэндийн байгууллагууд
ням гарагт мэдээллээ.
“Газын зурвасын
нэгэн оршин суугчаас халдвар илэрсэн” гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Мажди
Дхаир хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Мөн цаашид Палестины нутаг дэвсгэрт
“COVID-19” цар тахал тархах
төлөвтэй байгааг анхааруулжээ.
М.Дхаир Газын
зурваст цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдэх магадлалтай байгааг сэрэмжлүүлээд,
Израилын хязгаарлалтын арга хэмжээнүүд Палестины нутаг дэвсгэр дэх цар тахалтай
тэмцэх хүчин чармайлтад саад тотгор болж байгааг онцолсон байна.
Палестины эрх
баригчид бямба гарагт “омикрон” хувилбарын таван тохиолдол Баруун эрэгт
бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Ингэснээр тус нутаг дэвсгэрт бүртгэгдсэн шинэ хувилбарын нийт
тохиолдлын тоо 23-т хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “омикрон”
хувилбар “дельта”-гаас мэдэгдэхүйц хурдацтай тархаж байгааг баасан гарагт
анхааруулсан байна.