Израилд вакцины гурав дахь тунг тарих ажлыг эрчимжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-28 11:34:16

ЙЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилд “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг тарих ажлыг эрчимжүүлэхээр боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас даваа гарагт мэдэгджээ.


Мөн яамны ерөнхий захирал Нахман Эш вакцины хоёр болон гурав дахь тун хоорондын хугацааны доод хязгаарыг таваас гурван сар болгон бууруулах чиглэл өгсөн талаар уг мэдэгдэлд дурдсан байна.


Коронавирусний “омикрон” хувилбараас үүдэлтэй цар тахлын тав дахь давлагааг даван туулахын тулд энэхүү шийдвэрийг гаргасныг Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Өнөөдрийн байдлаар, Израилд 5.9 сая орчим хүн буюу хүн амын 62.8 хувь нь вакцины хоёр тунд, 4.2 сая хүн /45 хувь/ гурав дахь буюу нэмэлт тунд хамрагдсан байна. 

Связанные новости