Жаргалант сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бухын-Ам” гэдэг газар 2022.01.05-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Тухайн газар нь сумын төвөөс хойд зүгт 46 км-т, Ө-47°26’24.0”, У-99°33’36.0” байдаг аж.
Дээрх мэдээллийг мөн өдрийн 01:27 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт цахим шуудангаар ирүүлжээ. Жаргалант сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлэв.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Ulaanbaatar