БНХАУ-д өчигдөр дотоодын 166 халдвар бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /CAIXIN/. БНХАУ-д өчигдөр буюу 11-ний өдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 221 тохиолдол бүртгэгдсэнээс 166 нь дотоодын халдвар байсан” хэмээн тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.
Тодруулбал, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдвар 55 байсны 20 нь Шанхай хотод, 20 нь Гуандун мужид бүртгэгджээ. Мөн Тяньжин хотод 4, Фузянь мужид 4, Бээжин хотод 2, Гуанси мужид 2, Жянсу мужид 1, Жөзянь мужид 1, Сичуан мужид 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Дотоодын халдварын тухайд Хэнань мужид 118, Тяньжин хотод 33, Шааньси мужид 8, Гуандун
мужид 7 халдвар бүртгэгджээ.
Тухайн өдөр 203 хүн бүрэн эдгэрч эмнэлэгээс гарсан бол 2699 хүн ойрын хавьтал болж эмнэлэгийн хяналтад орсон байна.