“Манлайлагч хамт олон 2021” уралдааны дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-16 18:19:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Бүтээмжийн зөвлөл хамтран   Манлайлагч хамт олон -2021 болзолт уралдааныг  жилийн турш зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Уралдааны хүрээнд Манлайлагч хамт олон, Манлайлагч Инженер техникийн ажилтан, Манлайлагч ажилтан-г шалгаруулжээ. Манлайлагч хамт олон-оор үндсэн хэсгүүдээс Р.Эрдэнэ-Очир даргатай Өөрөө нунтаглах хэсэг, туслах хэсгүүдээс А.Шинарбай даргатай Өргөн тээвэрлэх машин механизмын хэсэг шалгарав.

Манлайлагч хамт олон-ыг 71300 тусгай дугаарын мэдээллийн программ болон аюулыг мэдээлэх хуудсаар ирсэн зөрчлийг арилгасан байдал, ХАБЭА-н төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөрийн сахилгын зөрчил  гэсэн хэд, хэдэн шалгуурыг үндэслэн  дүгнэсэн байна.

Манлайлагч инженер техникийн ажилтан-аар Дулаан агааржуулалтын хэсгийн механик Х.Ганбаатар, Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгааны инженер Ж.Алтангэрэл нар шалгарлаа.  

Манлайлагч ажилтан-аар Урвалжийн хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин П.Өгөөдэй, Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Г.Ууганбаатар нар шалгарсан байна.

 

 

Связанные новости