Энэ сард хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин давамгайлж байгааг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. БОЭТ-ийн хүүхдийн
тасагт өнөөдрийн байдлаар 63 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж
байгаа хүүхдүүдээс амьсгалын замын өвчлөлтэй 48, хоол боловсруулах замын
өвчлөлтэй 9 хүүхэд байгаа юм. Мөн эрчимт эмчилгээнд 4 хүүхэд байгаагаас нэг
хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа аж.
Өнгөрсөн саруудад хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл
буюу ротовирусний халдвар давамгайлж байсан. Харин энэ сард амьсгалын замын
халдварт өвчин нэмэгджээ.
Мөн 91
хүүхдэд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 5 эерэг тохиолдол
батлагдсан байна.