Мөсний баяраар Хөвсгөл нуурын мөсөн дээр машин тэрэг зогсоохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурт болох “Мөсний
баяр”-тай холбогдуулан БОАЖЯ-наас зарим нэг шийдвэр гаргав. Тодруулбал, нуурын
мөсөн дээр тээврийн хэрэгсэл, машин техник зогсоохгүй, автомашинууд зогсох
талбайг тусад нь өөр газар бэлдэх үүргийг аймгийн удирдлагад өгчээ. Мөн ариун
цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газруудыг ханган ажиллаж зохион
байгуулахыг үүрэг болгожээ.
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан олон ажлыг Хөвсгөл нуур орчимд хэрэгжүүлж байна. Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" мөсний баяр зохион байгуулах болсонтой холбогдуулан БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрийг гарган ажиллаж байна.
Ташрамд мэдээлэхэд, энэ
сарын 18-20-нд Монголын Үндэсний өвлийн спортын 8 дугаар наадам болно. Үндэсний
уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг дэлгэрүүлэх зорилготой уг наадмаар
мөсний шагай, мөсний сурын харваа “Скай ресорт” цанын бааз болон Туул гол дээр болно.