Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-02-21 17:34:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

2022 оны 2 дугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 24, 26-нд зарим газраар, 25-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Связанные новости