Аймгийн баяр наадамд 160 шагайчид орлцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн баяр наадмын “Шагайн харвааны” тэмцээнд 20 багийн 160 шагайч ороцлоо.
Монгол улсын Үлэмж дархан мэргэн Б.Батбаатар ахлагчтай баг тэргүүн байр, Монгол улсын Үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай баг 2-р байр, Аймгийн гоц мэргэн Д.Галбадрах ахлагчтай баг 3-р байрыг эзэллээ. Харин цуваа харвааны төрөлд 1-р байрт Монгол улсын хошой мэргэн Ш.Баянмөнх, 2-р байрт аймгийн гоц мэргэн О.Энхбаатар, 3-р байрт залуу харваач Т.Аюуш нар шалгарлаа. Бууны харвааны төрөлд 1-р байрт залуу харваач Р.Ганболд, 2-р байрт Монгол улсын харьшгүй мэргэн Г.Нинжпэрэнлэй, 3-р байрт аймгийн гоц мэргэн Д.Чулуунбаатар нар тус тус шалгарлаа.