Дөргөн суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын төвөөс хойд зүгт 17 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт өглөөний
10.47 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5
магнитудаас хүчтэй газар хөдлөлт 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол
2021 онд 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдөлсөнтэй харьцуулбал
сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн аж.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн
баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга
байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах
аюултай.