Коронавируст халдварын 87 тохиолдол шинээр илрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 87 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 61 нь Улаанбаатар хотод, 26 нь орон нутагт бүртгэгдэв.
Орон нутгаас хамгийн их буюу 26 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Одоогоор коронавируст халдвартай 335 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 13 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 56, хүндэвтэр 220, хүнд оноштой 46 хүн байгаа аж.
Түүнчлэн гэрийн хяналтад 936 хүн байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня