Бөхийн өргөөнд энэ сард 7 барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.
Тухайлбал,
маргааш буюу энэ сарын 07-нд Ардчилсан намын 32 жилийн ойд зориулсан улс,
аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
Ташрамд
дуулгахад, Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны
ээлжит "Их Эе" хурал 4 дүгээр сарын 09-нд болно.
Сэлэнгэ
аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ш.Зоригтын нэрэмжит аймаг, цэргийн
цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 10-нд болно.
Сумын
цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /Бөхийн тоо хязгаарлахгүй/ 4 дүгээр
сарын 15-нд зохион байгуулна.
Завхан
аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, цэргийн арслан Доржпаламын Баттогтохын
нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын
17-нд явагдана.
СХД-ийн
30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар
цолтой 128 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 23-нд болно.
Өвөрхангай
аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит
аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 24-нд
зохион байгуулна.
Сэлэнгэ
аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт,
ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу
256 бөхийн барилдаан 4 дүгээр сарын 30-нд тус тус болох юм байна.