3D кино театрыг хугацаанд нь ашиглалтад өгөхөөр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-04 11:13:07

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс шинэ байранд нүүн орсноор хуучин байрыг 3D кино театр болгох шийдвэр гарсан.

Орхон аймгийн харьяа "Сууц трейд" ХХК энэхүү ажлыг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцож хуулийн дагуу ажлаа эхэлжээ. Тус компани нь барилгын засвар болон кино үзэх танхимыг энэ сарын 15 гэхэд ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай  байна.  Энэ сарын 15-нд амжиж ашиглалтад оруулахаар шахуу ажиллаж байгаагаа  "Сууц трейд" ХХК-ийн  менежер Т.Мөнхбат ярив. Тус кино театр нь орон нутгийн хөгжлийн сангийн  204 сая төгрөгийн төсөвт өртөгтэй  хийж буй ажил юм.

П.Батням

Связанные новости