Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын 19 дүгээр тойрогт энэ сарын 19-нд нөхөн сонгууль явуулахаар зарлалаа.
Аймгийн ИТХ-ын арван есдүгээр тойрог буюу Улаанбадрах сумын нөхөн
сонгуульд Дорноговь аймгийн МАН-аас Ц.Эрхэмболд, АН-аас Б.Оюунцэцэг нэр дэвшин өрсөлдөхөөр
зургадугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн байна. Мөн энэ хугацаанд Иххэт сумын ИТХ-ын нөхөн
сонгууль явуулах аж.
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын
сонгуулийн тухай хуульд нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын гурав
дахь долоо хоногийн ням гарагт зохион байгуулахаар заасан тухай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    