Аадар борооны улмаас 60 хүн усанд боогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 11:08:24

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 10-нд хүчтэй аадар бороо орсны улмаас хэд, хэдэн аймагт үер буусан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 2 хашаа, 1 гэр усанд автаж, 5 автомашин голд сууж, 60 орчим хүн усанд боогдсон байна. Аймгийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн Алтан амсар гэдэг газарт иргэн Б-ийн гэр усанд урсчээ. Гэрээ уснаас гаргахаар 26 настай Б, 16 настай Б нар морьтой орсон ч ор сураггүй алга болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 32 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байгаа тул үер усны аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Ч.Ариунболд

Связанные новости