ОХУ сансрын станц дахь багийн гишүүдийн тоог цөөлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА. /Sputnik/. ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлаг Олон улсын сансрын станцад байгаа сансрын нисгэгчдийн тоог цөөлөхөөр төлөвлөж байна гэж Жолоодлогот баазын хөтөлбөрийн удирдагч Сергей Крикалев мэдэгдэв.
Олон улсын сансрын станцын Оросын хэсэгт байгаа гурван хүн тэнд ашиглаж байгаа төхөөрөмжин дээр ажиллахад дэндүү олуулаа байна гэж тэрбээр мэдэгджээ.
Олон улсын сансрын станцын хамтарсан багийг бүрдүүлэх талаар БРИКС-ийн орнуудтай хэлэлцэхэд бэлэн байна гэж “Роскосмос” агентлагийн дарга Игорь Комаров өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байсан. Мөн энэ асуудлаар НАСА болон Европын Сансрын агентлаг зэрэг байгууллагуудтай хэлэлцэж байна гэж тэрбээр мэдэгджээ.
Д.Нямтулга
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня