17 жил шинэчлэгдээгүй байсан 400 м-ийн дэлхийн дээд амжилтыг эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-15 12:08:32

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. Өмнөд Африкийн ойрын зайн гүйгч Вэйд ван Ниекерк Риогийн Олимпын 400 м-ийн төрөлд түрүүлэн 17 жил эвдэгдээгүй байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн шуугиан дэгдээлээ. Америкийн ойрын зайн гүйгч Майкл Жонсон 1999 онд 400 м-т дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

24 настай Вэйд ван Ниекерк 400 м-ийг Жонсоноос 0.15 секундээр хурдан буюу 43.03 секундэд туулсан байна.

“Лондон-2012”-ын аварга Гренад улсын тамирчин Кирани Жеймс энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн бол Америкийн Лашон Мерритт хүрэл медаль хүртжээ.

Олимпын 400 м-ийн хошой аварга Майкл Жонсон ярилцлага өгөхдөө “Вэйд ван Ниекерк залуусыг ардаа орхиод арилж өглөө. Тэр маш залуу байна. Энэ залууд 43 секундээс ч бага хугацаанд 400 м-ийг туулах боломж бололцоо байна. Түүнийг чадна гэдэгт би найдаж байна” гээд “Усэйн Болт удахгүй зодог тайлна. Энэ залуу бол дараагийн од” гэв.

Г.Доржханд

Связанные новости