СЭЛЭНГЭ: Б.Нямтайширыг Сэлэнгэ аймгийн "Хүндэт иргэн"-ээр өргөмжиллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
ИТХ-ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/35 дугаар захирамжаар Б.Нямтайширыг
Сэлэнгэ аймгийн "Хүндэт
иргэн"-ээр өргөмжиллөө.
"Монголын Алт" ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын
Гавьяат уурхайчин Бямбаагийн Нямтайшир нь
Уул уурхай, барилгын үйлдвэрлэлийн салбарыг олон жил манлайлан идэвх
зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын эдийн
засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн
боловсролын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад онцгой
гавьяаг гүйцэтгэсэн
учир Сэлэнгэ аймгийн "Хүндэт иргэн"-ээр өргөмжилсөн
байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня