“Говь” компани 3.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-19 13:26:51

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Говь” компани энэ оны эхний хагас жилд 3.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Өсөлтөд гадаад орнууд дахь борлуулалтын хэмжээ нэмэгдсэн, валютын ханш өссөн зэрэг нь голлон нөлөөлсөн бана.

“Говь” компани цаашдаа олон улсын тансаг ангиллын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бий болгохоор гадаадын загвар зохион бүтээгчтэй хамтран ажиллаж байгаа аж. Ингэснээр олон улсын тавцанд бүтээгдэхүүний чанар, загвараараа өрсөлдөж, дэлхийн бэлэн хувцасны зах зээлд өөрийн байр суурийг баталгаажуулах, ноолууран хавцасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч болох зорилт тавин ажиллаж байна.

Ч.Ариунболд

Связанные новости