Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш Хөвсгөлийн уулархаг нутгаар, нөгөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр,
15-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм. Түүнчлэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг,
Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 3 хэм
дулаанаас 2 хэм хүйтэн,
өдөртөө 12-17 хэм дулаан,
бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм
хүйтэн, 8-13 хэм дулаан
байна.
Энэ сарын 15-нд
нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.