Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны
шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн
цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтэрнэ.
2022 оны 10 дугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв танилцуулж байна.
Маргааш баруун
аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд
хур тунадас орохгүй. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд баруун
аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-нд
нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн,
өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус
хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар бага зэрэг
дулаарна.