Булган аймаг ирэх өвөл 18 тн мах нөөцөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-23 13:39:32

Булган аймаг ирэх өвөл 18 тн мах нөөцлөхөөр бэлдэж эхэллээ. Өнгөрсөн онд "Баян даш хайрхан"ХХК үхэр, хонины 17 тн мах нөөцөд бэлтгэн нийлүүлсэн бол энэ онд мөн энэ компани нөөцийн мах бэлтгэх компануудын тендрийн  сонгон шалгаруулалтад тэнцжээ.

Хонины мах нь  яс их,  мах багатай учраас иргэдээс үхрийн мах түлхүү нөөцлүүлэх санал ирсэн байна. Харин чанарын хувьд санал гомдол ирээгүй бөгөөд 12340 кг үхрийн мах, 5710 кг хонины мах нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үхрийн мах 5500, хонины мах 5700 төгрөгөөр борлуулагдаж байсан бол ирэх өвлийн нөөцийг хэдэн төгрөгөөр худалдах нь одоохондоо тодорхойгүй байна. Махны чанарт Булган аймгийн мал эмнэлгийн лаборатори хяналт тавьж ажиллана.

                                                                                                                             П.Батням

Связанные новости