Сирид нэг сартай сиамын ихэр хорвоог орхижээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /ВВС/. Сирийн нийслэл Дамаск хотын босогчдод бүслэгдсэн дүүргээс нүүлгэн шилжүүлсэн нэг сартай сиамын ихэр нас барсан гэж эмч нар мэдэгдлээ.
Наврас болон Моаз Хашаш нэрт сиамын ихэр хөвгүүд цээжээрээ нийлсэн байжээ.
Эмч нар хүсэлт гаргаснаар тэднийг наймдугаар сарын 12-нд засгийн газрын хяналтад байгаа бүсийн эмнэлэг рүү шилжүүлж байсан юм.
Сиамын ихрийг салгахаар гадаад руу авч явахаар төлөвлөж байсан боловч хөвгүүд лхагва гарагт зүрхний дутагдлын улмаас хорвоог орхилоо гэж Сирийн Улаан Загалмайн нийгэмлэг мэдэгдэв.
Г.Доржханд
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
11 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar