Зургаан настнуудын сурах бичиг дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-08-26 13:55:06

Энэ жил Увс аймгийн хэмжээнд 2040 хүүхэд 1-р ангид элсэн суралцах юм байна. Салбарын яамнаас эдгээр хүүхдүүдэд зориулж 1745 сурах бичгийг нийлүүлжээ.

Одоогийн байдлаар 1-р ангид элсэн суралцагчдад 150 сурах бичиг дутагдалтай байгаа аж. Аймгийн Боловсролын газраас сургуулиудад байгаа нөөцийг шинээр ирсэн сурах бичигтэй харьцуулж үзээд дутагдалтай байгаа номын тоог яамнд хүргүүлэх юм байна. Үндсэндээ 6 настнуудын сурах бичгийг 100 хувь хангах тал дээр аймаг анхаарч ажиллана.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх Цөм хөтөлбөрийн хүрээнд хичээлийн сурах бичгээс гадуур нэмэлт мэдээлэл өгөх боломжтой ном сурах бичгийг тухайн багш эцэг эхтэй нь хамтран хүүхдүүдэд сонгон үзүүлэх боломжтой байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости