ОРХОН: Нийгмийн халамжид хамрагдсан иргэдийн тоо өнгөрсөн онд 0.3 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-19 13:18:17
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн 41,3 мянган иргэн өнгөрсөн онд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан байна. Эдгээр иргэдэд Халамжийн сангаас өнгөрсөн онд 15.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгожээ. Үүнийг 2021 онтой харьцуулахад нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 0.3 хувиар буурч, олгосон халамжийн хэмжээ 17.3 хувиар нэмэгджээ.

2022 онд 1599 хүн шинээр тэтгэвэр тогтоолгожээ. Үүний 76.4 хувь нь өндөр настны, 20.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 5.1 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна.

Аймгийн ЗДТГ-аас үзүүлдэг нийгмийн халамжийн үйлчилгээнд 3527 иргэн хамрагдаж, 105.5 сая төгрөг зарцуулжээ.

Связанные новости