ГОВЬ-АЛТАЙ: "Аймгийн аварга малчин"-аар 103 малчин шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-13 16:58:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жил бүр сар шинийн баярын өмнөхөн аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, хадланч өрхүүдийг шалгаруулдаг билээ. Өнөө жил хөлөө аж ахуйн салбарын 152 өрх Аймгийн аваргаар шалгарч ийнхүү шагналаа гардан авлаа.


Тодруулбал, “Аймгийн хошой аварга малчин”-14, "Аймгийн аварга малчин"-103, "Аймгийн аварга тэмээчин"-2, "Аймгийн аварга үхэрчин"-1, “Аймгийн аварга саальчин”-7, “Аймгийн аварга тариаланч”-4, “Аймгийн аварга хадланч”-3, "Аймгийн алдарт уяач"-14, "Аймгийн аварга тэмээчин уяач"-4 тус тус шалгарсныг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.


Мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ улс, аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хэчнээн туслах малчин аван ажиллуулж, малжуулсан, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлж буй байдал гэх мэт шалгуур үзүүлэлтийг хангасан малчдыг аварга малчнаар шалгаруулсан байна.

Связанные новости