Аляскад хоёр онгоц агаарт мөргөлдсөний улмаас 5 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Аляска муж улсад жижиг оврын үйлчилгээний хоёр нисэх онгоц агаарт мөргөлдсөний улмаас 5 хүн амиа алджээ.
Рашен-Мишен гэдэг тосгонтой ойр байрлах алслагдсан газарт болсон энэ осолд өртсөн хүмүүсээс нэгэн ч амьд гараагүй байна.
Осол гарах үед орон нутгийн агаарын тээврийн “Hageland Aviation” компанийн "Цесна" загварын онгоцонд гурван хүн зорчиж явсан бол аялал жуулчлалын компани болох “Renfro's Alaskan Adventures”-ын "Пайпер" загварын онгоцонд хоёр хүн зорчиж явсан гэж Аляска муж улсын Үндэсний аврах албанаас мэдээлжээ.
Агаарт онгоц мөргөлдөх тохиолдол АНУ-д цөөхөн гардаг бөгөөд голдуу нисэх буудлуудын ойролцоо гардаг байна.
Х.Сарнай
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
11 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar