ДОРНОД: Халхголын сав нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний 07.10 цагаас эхлэн Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Дорнод аймгийн "Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц"-ийг УЦУОШТ-ийн дарга Г.Гарамхишиг ахлан Халхгол суманд ажиллаж байгаа юм. Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20 км-т байрлаж зах хэсэг нь дайран өнгөрөх хурын үүлэнд амжилттай нөлөөлж байна.
Халхгол сум нийт 2.8 сая га газар нутагтай. Одоогоор нийт нутгийн 90-95 хувь буюу 2.5-2.6 сая га газар нутаг түймэрт өртөөд байна. Халх Нөмрөгийн дархан цаазат газар болон Дорнод Монголын дархан цаазат 0.6 сая га газар амьтан, ургамалтайгаа шатжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar