ДОРНОД: Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан түймрийг унтраажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан их түймрийг дөнгөж сая унтраажээ.
Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд, иргэд хамтран шөнөжин ажиллаж, өглөө 07.00 цагаас эхлэн цас орж эхэлснээр түймрийг унтрааж чадсан байна.
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй гэж Халхгол сумаас мэдээллээ. Мөн сумын төвөөс хойд зүгт 20 км-т байсан иргэн малынхаа араас яваад ирээгүй байгаа учраас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Түймрийн гал, утаанаас зугатсан цагаан зээрийн сүрэг Халхын голын Хамар давааны энгэрт нөмөр бараадан идээшилж буй зургийг Та бүхэн харж байна. 

Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar