ОРХОН: “Смарт Эрдэнэт” аппликейшнийг зургаадугаар сард ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-11 17:45:11
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Эрдэнэт хот ухаалаг хот болох зорилт дэвшүүлж 2021 онд “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн зорилго нь Орхон аймгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй, хялбар цахим үйлчилгээг хүргэх, байгаль орчинд ээлтэй ухаалаг технологи хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн юм.

Өнөөдөр ажлын баг хуралдаж хөтөлбөрийн хүрээнд хийж буй зарим ажлын талаар гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

“Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу “Смарт Эрдэнэт” интерфейс /аппликейшн/-ийг “Монгол контент” ХХК гүйцэтгэж байна. Тус аппликэйшн нь орон нутагтай холбоотой төрийн үйлчилгээний бүхий л мэдээлэл, төлбөрийн системийг багтаах бөгөөд зургаадугаар сард хэрэглээнд нэвтэрнэ гэж тус компанийн төлөөлөл хэллээ.

Харин “Эрдэнэт газар зүйн мэдээллийн систем”-ийн мэдээлэл бүрдүүлэлтийг Land owner” ХХК гүйцэтгэж байна. Энэ нь Эрдэнэт хотын газар нутгийг Газар зүйн орон зайнмэдээллийн системд шилжүүлж, газар дээрх барилга, ногоон байгууламж, зам, дэд бүтэц хаягжуулалт, газар доорх инженерийн байгууламж, шилэн кабелийг бүртгэж мэдээллийн санд байршуулах юм.  “Дижитал дэд бүтэц”-ийн ТЭЗҮ “Хушдөл” ХХК боловсруулж байгаа ажээ.

Ажлын багийн гишүүд гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хариуцсан ажлаа эрчимжүүлэн, хариуцлагатай гүйцэтгэж дараагийн уулзалтад компанийн удирдлагуудыг биечлэн оролцохыг анхаарууллаа.  

 

Связанные новости