NASA Ангараг гараг дээр амьдрах туршилтын байгууламжийг үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2023-04-13 10:07:38

ХЬЮСТОН. /NHK/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) Ангараг гараг дээр амьдрах нөхцөлийг загварчилсан байгууламжаа танилцуулжээ. 


Туршилтын объектыг Техас дахь NASA -гийн Линдон Жонсоны нэрэмжит сансрын төвд үзүүлсэн байна. 


160 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий уг модулийг 3D принтерээр “хэвлэсэн” бөгөөд дөрвөн унтлагын өрөө, шүршүүрийн өрөө, нийтийн нэг өрөө, хүнсний ногоо тариалах лабораторитой ажээ.


NASA зургаадугаар сараас эхлэн энэхүү байгууламждаа нэг жил орчим сайн дураар амьдрах дөрвөн хүнийг элсүүлэхээр төлөвлөж байна. 


Связанные новости