Цогцолбор нэгдүгээр сургуульд 2350 гаруй хүүхэд сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2016-2017 оны хичээлийн шинэ жилд Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуульд энэ сарын 7-ны байдлаар 2350 гаруй хүүхэд сурч байна.
Үүнийг өнгөрсөн жилийн хүүхдийн тоотой харьцуулахад 260-аад хүүхдээр нэмэгджээ. Тус сургуульд энэ жил 1-р ангийн 7 бүлэг нээгдсэн бөгөөд үүнд 264 хүүхэд сурч байна.
Өнөөдрийн байдлаар Цогцолбор 1-р сургуулийн 1-5-р ангийн 34 бүлэгт 1188 хүүхэд сурч байна. Өнгөрсөн жил 31 бүлэгт 1043 хүүхэд суралцаж байжээ. Жил ирэх бүр тус сургуульд суралцагчдын тоо өссөөр байгаа аж.
Увс аймаг Б.Батхүү
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня