ДОРНОД: Байгалийн аюулт үзэгдэл тохиолдох төлөвтэйг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнөөдөр өдрөөс эхлэн шөнийн туршид Дорнод аймгийн нийт нутгаар салхины хурд 16-18 м/с хүрч байгалийн аюулт үзэгдэл тохиолдох төлөвтэй гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.
Тодруулбал, нутгийн төв болон зүүн хэсгээр хур тунадас орж, салхины хүч нутгийн хойд болон өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ.
Энэ үеэр хүйтэн бороо орох тул хүүхэд багачуудадаа анхааруулж, мал сүргээ хотлуулан, гэр орон сууц, барилгынхаа бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгахыг зөвлөж байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar