Энэтхэгт "үхрийн мах идсэн" гэх шалтгаар эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-13 09:32:13

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Нэгэн энэтхэг эмэгтэй “лалын шашинтнууд атлаа үхрийн мах идсэн гэж намайг болон миний 14 настай үеэлийг бүлэглэн хүчирхийлж, хоёр хамаатныг маань хөнөөсөн” гэж мэдэгдлээ.

20 настай эмэгтэй ВВС телевизэд ярьснаар, хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн хойд нутгийн Харян мужид дөрвөн этгээд уг халдлагыг үйлдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “бид үхрийн мах идээгүй” гэв.

Гэмт этгээдүүд түүний нагац болон авга ахыг нь Меват хот дахь гэрт нь зодож хөнөөжээ.

Хиндү шашинтнууд үхрийг ариун амьтан гэж үзэн дээдэлдэг тул энэ амьтны амийг таслахыг тус улсын хэд хэдэн муж, тэдгээрийн дотор Харян мужид цээрлэдэг аж.

Сэжигтнүүдийг хүчирхийлэл болон хүний аминд хүрсэн хэрэгт буруутган баривчилжээ.

Энэтхэгт 2012 онд нэгэн оюутан эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, хөнөөснөөс хойш бэлгийн хүчирхийлэл нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.

Уг хэрэг гарсны дараа Энэтхэг даяар эсэргүүцлийн жагсаал болж, тус улс хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийг баталж байсан билээ.

Гэсэн хэдий ч Энэтхэг даяар хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсаар байна

Г.Доржханд

 

Связанные новости