ОРХОН: Хийн урт буун төрөлд Э.Хонгорзул спортын мастерын болзол хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын зуны VII наадам энэ сарын
19-нд Баянхонгор аймагт эхэлсэн. Хоёр жилд нэг удаа болдог уг наадамд Монгол орны өнцөг булан бүрээс
өсвөрийн 5000 тамирчин спортын 23 төрөлд өрсөлдөж байна.
“Нөхөрлье, Хөгжье, Хамгаалъя” уриан дор өрсөлдөж буй тус наадамд Орхон аймгаас 217 тамирчин 37 багш,
дасгалжуулагчийн хамт 20 төрөлд хурд хүч авхаалж
самбаагаа сорьж байна.
Буудлагын
ганцаарчилсан төрөлд 13 багийн 62 тамирчин хийн гар буу, хийн урт буу, холимог
төрлөөр өрсөлдөж байгаагаас Орхон аймгийн тамирчин
Э.Хонгорзул хийн
урт буун төрөлд спортын мастерын болзол хангалаа.