ОРХОН: Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 1200 гүйлс тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-19 12:30:50

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих намрын өдрөөр Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 1200 гүйлс тарилаа.


Намрын мод тарилтыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, "Ногоон хөгжил" төслийн нэгж хамтран зохион байгуулав. Энэ жилийн намрын мод тарилтад үйлдвэрийн бүтцийн 16 нэгжийн 400 гаруй ажилтан байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцлоо. 


Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манлайлан ажиллаж байгаагийн нэгэн тод илрэл нь хавар, намрын мод тарилт юм. Өнгөрсөн хаврын бүх нийтийн мод тарилтаар найман төрлийн 100.584 мод тарьжээ. 


Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Шар талд 3000 улиас, Орхон аймагт зохион байгуулсан “Уурхайчдын спортын их наадам-2025” тэмцээний оролцогч тамирчдаар үйлдвэрийн газрын “Ногоон төгөл”-д 1500 гүйлс тарих ажлыг зохион байгууллаа гэж  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ХМОНХА-наас мэдээллээ. 






Связанные новости