ОРХОН: Олон улсын өсвөрийн усанд сэлэлтийн тэмцээнд "Хангарьд" клубийнхэн амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-16 14:39:54

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Спорт цогцолборын усан бассейнд хичээллэх хүүхэд багачууд, иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд улс, олон хотын тэмцээнд тамирчид тасралтгүй амжилт гаргасаар байна. 


2025 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Далянь хотод зохион байгуулсан Олон улсын өсвөрийн тамирчдын усанд сэлэлтийн тэмцээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Спорт цогцолбор Хангарьд клубийн баг тамирчид амжилттай оролцож 5 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. 





Связанные новости