Эмнэлгийн байгууллагын шинэчлэлд хүн бүр оролцохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:41:16

Байгуулагдсан цагаас их засварт ороогүй Нэгдсэн эмнэлэгээ засварлаж, сайжруулах зорилготой “Шинэчлэгдсэн эмнэлэг-Шинэлэг үйлчилгээ” аян эрчимтэй өрнөж байна.

Аймгийн Засаг дарга санаачилж, дөрвөн сарын өмнөөс хэрэгжүүлсэн уг аян барилга байгууламж, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, цахим үйлчилгээ гэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжихдээ хүүхэд, халдвартын тасаг, шүүх эмгэг судлалын барилга, гадна зам,талбай, усан оргилуур зэргийг  бүрэн шинэчилэн засварлажээ. Одоогоор иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөх зай талбайг тохижуулж байна.

Эмнэлэгийн байгууллагаа зуун хувь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламжаар шинэчилэх ажилд Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сумогийн 69 дах аварга М.Даваажаргалын гэр бүл, БНХАУ-ын Жилинь муж, аймаг, сумын Засаг даргын тамгын газар, сурагч Ц.Ухаанзаяа нар илүүтэй дэмжлэг болжээ. Аймгийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Ч.Жадамба уг аянд иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалаад,70271111, 70273570 дугаарт холбогдох, эсвэл Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанд хандахыг хүслээ.

 Ш.Шүрэнцэцэг

 

Связанные новости
Комментарии